Thursday, July 14, 2011

Монголчуудын мэндлэх хийгээд төрөх ёсон

Монголчуудын мэндлэх хийгээд төрөх ёсон
   
    Монголчууд бид глобалчлагдаж буй хэмээх өнөө эрин үетэй уусан нэгдэж, ухаант өвөг дээдсийнхээ үлдээсэн олон гайхамшигтай зүйлийг ухаарч мэдэхээ байж, орхигдуулж ирсэн байдаг. Бидний хэлж ярьж буй үгэнд хүртэл заримдаа ямар ч утга байдаггүй нь үүнийг нотлох биз. Тухайлбал, Өнөөдөр ихэнхи хүмүүсийн өдөр тутамдаа мэндчилдэг нэгэн тохиолдлыг авч үзье,
    Батаа: Хөөе Болдоо чамаар юу байна даа. ( юм горьдож буй нохой шиг)
    Болд: Өө Надаар ч юмгүй дээ. ( юу ч байхгүй гуйлгачин шиг)
    Батаа: Новш гэж надад өнөөдөр бүтэж байгаа юм ерөөсөө алга аа. (хэзээ монголчууд хараалын муу үгээр уулзалдаж байсан юм бэ. Харин ч ерөөл билгээр уулздаг ард түмэн биш үү,)
    Болд: Юу болоов, за юу ч байсан яадаг юм. Хаячихгүй юу яадаг юм. Хоёулаа явж баардъя. ( амиа бодсон гэдэг нь ядаж найзынхаа сэтгэлийг нь засах ёстой юм биш үү. )
    За энэ мэтээр л өнөөгийн залуусын яриа өрнөх шив. Энэ бол үнэндээ эмгэнэл. Өнөөдөр олон хүмүүс амьдрах утгаа алдаж байна гэж хэлж, ярьдаг нь тэдний хэлэх үг, ярих утга бүрт нь байдгийг тэд өөрсдөө мэддэг, мэдэрдэг болов уу.