Нэг. АМЬТНЫГ ХҮРТЭЛ УЯРААХ АЯ ДУУНЫ ЧАДАЛ
Ардын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг гэж манай нэгэн зохиолч бичсэн нь бий. Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар билүдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм ая нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ.
Найраг сайхан аялгуу, шинээр сурах гэж буй тухайн хэлний аялга, дуудлага хоёрыгхослуулан сонсгох арга зүйг гадаад хэл сурах эрчимтэй аргын нэгэнд зүй ёсоор оруулан тооцдог ёс байдаг. Үнэхээр ч аялгуу төгс симфони найрал хөгжмийг гадаад хэл дээр цэвэр сайхан дуудлагаар ярьсан яриатай зэрэгцүүлэн бичсэн хуурцгийг сонсгоход суралцагчдын сонор нь эхлээд хөгжимд өөрийн эрхгүй татагдаж байснаа аажимдаа уг гадаад хэлний аялгуу, дуудлагад ээнэгшин дасдаг. Ингэснээр судалж байгаа хэлнийхээ үг хэллэгийг цэвэр зөв дуудаж сураад зогсохгүй тэр хэлний гоё сайхныг мэдрэн биширч эхэлдэг. Энэ нээлтийг онол болгон туурвиж эрдмийн зэрэг хамгаалсан хүн бол Английн сурган хумүүжүүлэгч Арткинсон юм. Харин ая, үгний хослолоор хунийг байтугай мал, амьтныг уярааж чаддаг арга билигтэн бол гагцхүү монголчууд бид билээ.
Малчин ардууд хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, тэр бүүхэл ботгоо голсон ингийгхүртэл ая дуугаараа уяраан дуулан хуурдан байж гологдсон төлийг авахуулаад эх үрийг амьдын хагацлаас аварч ирсэн олон жилийн уламжлалтайг өдгөө Ая-ээж баримтат киногоор маань дэлхий мэддэг болсон. Тэмээ хэмээх асар том амьтан хүний гарт орж, туүнд дасаад удсан ч гэлээ хуний хэлийг эс мэднэ. Гэтэл түүнийг уйлтал уяруулж, голсон үрээ танин ээнэгштэл сэтгэлийг нь эргүүлж чаддаг шидтэн манай Монголд л байдаг. Төлөө голсон эх малын сэтгэл ая дуу сонсоод бөмбөлзтөл уяран ухаардаг атал төрийн хуультай, түүнээс дутуугүй ёс заншил, ая дуутай монгол ээж нялх нялзрай үрээ хөхөө өвлийн цагт байшин барилгын хүйтэн хонгилд, зуны аагим халуунд зам талбайд, хээр гадаа хаячихдагтохиолдол нэг бус удаа гарсан баримт бий.
Хүмүүний ёсыгуландаа гишгэж, адгууснаасдолоондор болчихсон зарим нь үр хүүхдээ халуун усанд зумалж, галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээ чих дэлсэх боллоо. Монгол хүний ариун ёс, нинжин сэтгэлийг эмтчин сэвтүүлсэн тиймэрхүү булай хэргийг таслан зогсоохын тулд хуулиа чангатгая, хууль ёсыг дээдлэх үзлийг хүн арддаа сайтар таниулъя, хүүхнүүд, охидыг хүчирхийллээс хамгаалах газар байгуулъя гэж ярих нь олонтаа. Энэ бүхэн хэрэгтэй нь хэрэгтэй л байх.
Хүний, тэр тусмаа монгол хүний оюун ухаанд хуулиас дутуугүй үйлчилж чадах, хуультай хослуулан хэрэглэвэл бүр ч илүү үр дүнд хүрч болох өөр нэгэн зүйл бол уртын дууны ухааруулахуйн их увдис мөн билээ.
Хоёр. УЯРЛААС УХААРАЛ
Харийн хэлээр, мөн л өрөөл бусдын ая дангаар уншсан бурханы ном, маани мэгзэм, маш уран илтгэл хүртэл сэтгэлд уртын дууны дайтай шингэж чаддаггүй. Энэ бол миний бодоход хилсдүүлэг биш, олон зуунаар батлагдсан амьдралын үнэн. Туйлын үнэн гэж байдаг л юм бол түүнд хамгийн ойрхон үнэн энэ байх.
Уртын дууны ухааруулах тэр -их увдис юунд байна вэ? Энэ талаар олны яриа, домог, дурдатгал, судалгаанаас үзэхэд дараах хэдэн дүгнэлтэд хүрч байна. Юуны урьд уртын дуу хумүүс бидний оюун сэтгэхүйн бүтэц, тогтоцтой нягт уялдаатай байдагт түүний
ухааруулах их хүч оршдог.
Эрдэмтэд хүмүүнийг мэдрэхүйн таван үндсэн эрхтэнтэй гэдэг. Тиймийн учир хүн аливаа зүйлийг энэ таван эрхтэнээрээ буюу үзэж, сонсож, амталж, үнэрлэж, бас гараараа барьж тавьжхүртэх замаар мэдэрч ухаардаг. Би өерийн амьдралд тохиолдсон нэгэн жишээгээр энэ дүгнэлтээ батлахыг оролдъё. Намайг жаахан, арван хэдтэй, сургуулийн хүүхэд байхад төвөөс манай суманд Улсын ардын дуу, бүжгийн чуулгын урлагийн бригад ирж, тоглолт хийж, Улсын гавьяат жүжигчин Ламжав гуай Даригангын "Жаахан шарга"-аа дуулсан юм. Тэгэхэд Хонгорын ширээт гэж дөрөө зурсан өндөр өвстэй, намхан ухаа зооны ар дээгүүр хос морьтой Цэрэнноров эсгий тоорцог хагас хулгавчилж хазгайдуухан тавьчихаад, хангинатал дуулаад хатируулж яваа дүр сэтгэлд бууж байж билээ. Сумынхаа нутгийн дээсийг алхаж үзээгүй хүүхэд ахуй цагийн тэр төсөөлөл хожим нь эр өсч, эсгий сунаад ажил албаны аян дагаж Дариганга нутгаар очиход яг л тэр аяараа нүдэнд бууж байсан.
Янз бүрийн насны хэсэг хүмүүст урьд нь огт мэдэхгүй урт, богино хоёр дууг тус бүр ижил тоогоор сонсгосны дараа үгийнх нь утга санааг ойлгож тогтоосон байдлыг шалгаж үзэхэд уртын дууны үг, утгыг ойлгож цээжилсэн түвшин богино дууныхаас 10-25 дахин илүү байна. Яагаад энэ билээ гэдгийн учрыг тунгааж үзэхэд, нэгдугээрт: уртындуутогтуун дөлгөөн, аажуухан, аятухтай сонсогддогийнх. Хоёрдугаарт: үг нь ардынхаа ухаанаар олон жилийн турш, дахин дахин боловсрогдож ардын гүн ухааны зэрэгт хүрсэн байдаг тул хүмүүсийн ой тогтоолтод нэн амархан хоногшдог. Харин богино дууны аяыг уртын дууныхаас илүү хурдан тогтоодог болох нь дээрх судалгаанаас харагдсан. Үүнд бас хоёр төрлийн тайлбар хэлж болно.
Нэгд, сүүлийн үед хүлээн авагч, зурагтаар нэвтрүүлж, чуулга, хамтлагууд тоглож хүмүүсийн сонорт дуулгаж байгаа дууны ихэнх нь богино дуу байдаг болохоор үзэгч сонсогчид уртын дууны аялгуунаас төсөөрч, харин богино дууны ая эгшигтэй ойр дөт байгаатай холбоотой.
Хоёрт, уртын дууны ая бол богино дууны аятай жишихэд нэн өргөн цараатай, зөвхөн нэг үг нь гэхэд богино дууныхаас хэддахин олонөнгө, ая эгшигдамжиндуулагддагторшино.
Энэ бол уртын дууны ая нь үгийнхээ утга санааг улам улам тодотгож, дуулж буй дуучны намба төрх, тухайн нутаг усны байгаль, хүн ардын зан заншилд нийцэн олон хувилбараар хөгжиж ирсэнтэй уялдаатай. Хүний ой тогтоолтын онцлогийг судалдаг эрдэмтэд удаан тогтоосон зүйлийг удаан мартдаг гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өөрөер хэлбэл, хэдийчнээ их хөдөлмөр зарцуулж ойлгож авсан ухагдахууныг төдийчнээ удаанаар ой ухаандаа хадгалж чадна гэсэн үг. Үүнээс улбаалан дүгнэхэд, уртын дууны ая тогтоож авахад амаргүй байдаг шигээ нэг тогтоосон хойно мартагдах нь бараг үгүй байдаг. Ажиглалтаас үзэхэд, урьд мэддэг, дуулдаг байсан боловч цагийн эрхээр бүдгэрч төсөөрсөн уртын дууныхаа аяыг аялж байж мартсагдсан үг, бадгийг сэргээн санаж дуулах нь олонтаа. Гэтэл богино дууг үг, шүлгээр нь хөөж аяыг нь сэргээн санаж буй байдал гол төлөв ажиглагддаг.
Гурав. УРТЫН САЙХАН ДУУНААС НАМРЫН АЙРАГ ХАНХАЛНА
No comments:
Post a Comment