Tuesday, December 21, 2010

Зоригдол гэж ...

Зоригдол гэж зорилго бус дараах утга санааг илэрхийлэж буй зүйл юм.   Магадгүй та сонирхож байгаа байх Миний зоригдол гэж нэрлэсэн учрыг та юу гэж бодож байгаа талаараа санал сэтгэгдэлээ бичээрэй. Ерөнхийдөө энэхүү блогоороо дамжуулан өөрийн зоригдолоо илэрхийлэх мөн өөрийн мөнө чанараа нээж уламжлал зохистой, удамшил зохистой дэмээр та бүхнийг бага ч болов тэтгэх цаашлаад өөрийгөө нээж монгол улсаа, дэлхийгээ аврах үйлсэд гар бие оролцох зоригдол дэвшүүлж байгаа юм. 
Хүн хорвоо дээр мэндлэхдээ тодорхой үүрэгтэй ирдэг бөгөөд хорвоогоос буцахдаа үүнийгээ гүйцэтгэсэн гүйцэтгээгүй гэсэн 2 хэмжүүрээр далд ертөнцөд хүн өөрөө өөрийгөө дэнслэн буцаад хүний орчлонд төрөх эсвэл цаашаа хаашаа явах нь тодорхойлогддог /энэ талаар тусдаа нийтлэл бичнэ/. Харамсалтай нь хүн өөрийнхөө үүрэг зориулалтаа мэддэггүйн гайгаар хүмүүс хэтэрхий худал хуурмагаар дүүрч материаллаг эд хөрөнгө мөнгө төгрөгөнд шунадаг мунхаглалын далайд хүн төрлхтөн живж байна.
Далд ертөнцөд таны хир их хөрөнгө хурааж, хэдэн давхар байшин барьсанаар таныг үнэлдэггүй э. Таныг хир зөв явж зөв үйл хийж өөрийн сүнс, мөнө чанараа хир гийгүүлж гэгээрүүлж, тархиа хир хөгжүүлж чадсан байна вэ гэдгээр таныг шүүн дэнсэлдэг.
Иймд хүн бүр сайн үйлийг хийж өөрөөсөө дэлгэхүүлэгч энергийг түгээгч байж сайн сайхан амьдарцгаая.

No comments:

Post a Comment