Thursday, July 14, 2011

Монголчуудын мэндлэх хийгээд төрөх ёсон

Монголчуудын мэндлэх хийгээд төрөх ёсон
   
    Монголчууд бид глобалчлагдаж буй хэмээх өнөө эрин үетэй уусан нэгдэж, ухаант өвөг дээдсийнхээ үлдээсэн олон гайхамшигтай зүйлийг ухаарч мэдэхээ байж, орхигдуулж ирсэн байдаг. Бидний хэлж ярьж буй үгэнд хүртэл заримдаа ямар ч утга байдаггүй нь үүнийг нотлох биз. Тухайлбал, Өнөөдөр ихэнхи хүмүүсийн өдөр тутамдаа мэндчилдэг нэгэн тохиолдлыг авч үзье,
    Батаа: Хөөе Болдоо чамаар юу байна даа. ( юм горьдож буй нохой шиг)
    Болд: Өө Надаар ч юмгүй дээ. ( юу ч байхгүй гуйлгачин шиг)
    Батаа: Новш гэж надад өнөөдөр бүтэж байгаа юм ерөөсөө алга аа. (хэзээ монголчууд хараалын муу үгээр уулзалдаж байсан юм бэ. Харин ч ерөөл билгээр уулздаг ард түмэн биш үү,)
    Болд: Юу болоов, за юу ч байсан яадаг юм. Хаячихгүй юу яадаг юм. Хоёулаа явж баардъя. ( амиа бодсон гэдэг нь ядаж найзынхаа сэтгэлийг нь засах ёстой юм биш үү. )
    За энэ мэтээр л өнөөгийн залуусын яриа өрнөх шив. Энэ бол үнэндээ эмгэнэл. Өнөөдөр олон хүмүүс амьдрах утгаа алдаж байна гэж хэлж, ярьдаг нь тэдний хэлэх үг, ярих утга бүрт нь байдгийг тэд өөрсдөө мэддэг, мэдэрдэг болов уу.



    Өнөөдөр монголчууд бид эхээс мэндэлдэг үү эсвэл төрдөг үү гэдгээ ч мэдэхээ байсан цаг. Энэ нь та биднийг ямар их оюуны, тархины мунхаглалд орсныг харуулж байна. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан гуай нэгэнтээ “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээн шүлэглэсэн байдаг нь энэ бүхний эхлэл болоогүй хэдий ч төгсгөл нь байгаасай хэмээн өгүүллийг тэрлэгч миний бие хүсэмжилнэ. Тэгвэл,
    Мэндлэх гэж юу вэ? Энэ үг үндсэндээ хоёр утгыг илтгэдэг нэгд, хүнтэй мэндлэх, мэндчилэх ёсныг тухайлбал, Монгол ухаанд нэг ийм үг бий.
    Монгол хүний зан нь шулуун
    Мэндлэн золгох ёс нь ариун

    Хоёрт, эхээс мэндлэх гэсэн утгыг илтгэнэ. Эхээс мэндлэх гэдэг болвоос, энэ хорвоо дэлхий дээрхи бүх амьд амьтад болоод бусад бүх амьд организм дотроос цорын ганц хүнд л заяагдсан хувь тавилан билээ. Зөвхөн хүн л эхээс салах үйл явцыг мэндлэх гэнэ. Тухайлбал, Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 90 жилийн ой гэх мэт.
    Төрөх гэж юу вэ? Төрөх гэдэг бол хүн төрөлхтнөөс бусад бүхий л амьтдад тохиолддог эхээс салах үйл явцыг хамаарна.
    Тэгвэл үүнээс бид хүний мэндлэх ёс хийгээд мал төллөх хоёр үйл явцыг ямар онцлог ба ялгаатай байдгийг авч үзэж болох мэт.
   
    Хүүхэд эхээс мэндэлдэг бөгөөд хүүхэд эхээсээ оюун билиг, ухамсар тархи, генийн мэдлэг, удамшил, уламжлал, 5 мэдрэхүй гэх мэт маш олон зүйлсийг өвлөн мэндэлдэг. Зөвхөн энэ учир дээр л гэхэд, Монголчуудын хэрхэн алтан урагтныг бэлдэж байсан жишээг бид сайн мэдэх билээ.
    Үнэндээ бид төрдөггүй юм харин мэндэлдэг юм. Амьтад л төрдөг юм.
    Мөн түүнчлэн мэндлэх үйл явц нь нэг л эгшинд тохиолддог ба давтагдашгүй шинж чанартай байдаг бол харин төрөх үйл явц нь тодорхой хэмжээнд тохиолдож байдаг ба давтагдах шинж чанартай байдаг. Тухайлбал, Амьдралын чухал тэмдэглэлт, Онцгой гойд баяр ёслол, Ёс заншилууд зэргийг үүнд багтааж болох юм. Хүүхдийн даахь авах ч юм уу.
    Үүнээс үзвэл, бид төрөх гэдэг бол нэгэн шинээр эхлэх үйл явцыг илтгэж байдгийг анхаарах ёстой болно. Тухайлбал, Өрнөдийн сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг 12-15 насанд ахин төрдөг гэж үздэг билээ. Түүнчлэн монгол үндэстний эрхэмлэвэл зохих үндэсний алтан дээд гэриэ бичигт өгүүлснээр Төрсөн цаг гэдгийг тодорхойлохдоо:
    Эхээсээ хондод унасан цагийг салсан цаг гэмү
    Удамшил зөвийгөө гунандаа харуулсныг өрлөг цаг гэмү
    Айл бүлийн харилцаанд амин ниихэм болсон цагийг
    Амьдралд Хүүн хүслийн зүйтнээр төрсөн цаг гэмү
    Толуйгаас өөр ес дэх жилдээ хүүн төрсөн хүүн хүслийн зүйтэн үгүй ажээ.
    Хэмээсэн нь ихэд сонирхолтой санагдана.
    Бид мөн дахин төрсөн юм шиг боллоо гэж ярьдаг бас шинэ од төрүүллээ л гэдэг. Монгол суу ухаант өвөг дээдсүүд маань монгол амьдралын дундаас амьдралаараа төрж гарсан суутнуудыг төрүүлж байснаас биш хэн нэгэн зүгээр л дуулчихдаг зөв хоолойтонуудыг “Од төрлөө” хэмээн үзэж байгаагүй. Энэ бол орчин үед өрнөөд буй олон эмгэнэлүүдийн нэг болоод байгааг бид мэдэх билээ. Тухайлбал, “Оддын эрэлд” хэмээх дууриамал нэвтрүүлэг, “X Factor” хэмээх гадны шоу нэвтрүүлгүүдрүү олон залуус анхаарлаа хандуулах болсныг бид сайн мэдэх болсон. Ер нь тэгээд хүн өөрийнхөө авъяас чадвар, ур ухаанаар л төрвөл зүгээр байхсан бүгд дуучин болоод яах гэсэн юм. Бүгд математикч болоод ч яах гэсэн юм бэ дээ?
   
    Бид
    Америк орноос Майкл жексон төрөн гарсныг
    Алдарт зураач Леонарда да Винчигээс “Мона лиза”, “Жоконда”
    Францаас Напелеон Бонапарт
    Шекспирээс “Ромъёо Жульетте хоёр”
    Моцартаас “Гамлет”
    Эртний грекийн мэргэдээс “Одиссеи” гэх мэт олон зүйл төрөн гарсныг нэгэнтээ мэдэх билээ.
    Харин хамгийн агуу нь юу байсан юм бэ гэвээс, Бидний өвөг дээдэс 13р зуунд “Алтан дээд гэриэ” гэх агуу судар ном гэхээсээ илүүтэйгээр Агуу их “Монгол суу ухааныг “ төрүүлж өсгөсөн ард түмэн байсан юм. Төрүүлэхээр ч барахуй тэд бүр мандуулж байсан юм гэвэл ямар уу. Өнөөдөр ч гэсэн бид алтан дээд гэриэнээс өөрсдөө төрж байна. Хэрэв төрөх ёсон гэж үүнийг гэвэл хамгийн дээд жинхэнэ үлгэрлэл энэ болой.
    Эцэст нь дүгнээд хэлбэл, Монголын ард түмэн гэдэг чинь үсэгнийхээ ард үг, үгний ард ухаан нууж байдаг даанчиг их өөдрөг сэтгэлтэй, босоо хиймортой ард түмэн юм шүү дээ.

                                                                                                                      Эхийг: Манукол академи

No comments:

Post a Comment