Monday, April 12, 2010

Би асуулт асууя

Би ургамал судлалын тухай асуулт асууя.
Монголын таван хошуу мал бэлчээрээс 1000 гаран төрлийн өвс ургамал иддэг. Малын иддэг нийт өвс ургамлын 70-80 хувь нь яагаад эмийн ургамал байдаг юм бэ?
Дэлхий дахинаа ховор цэцэг хэмээгдэж мянга мянган доллараар үнэлэгддэг үхэшгүй мөнхийн билэгдэл болсон “Цагаан уул” цэцэг яагаад монголын хээр талаар дүүрэн алаглан ургадаг юм бэ?

Friday, April 2, 2010

Би Чингис хаанаараа бахархах дуртай

Бид бүхэнд өвөг дээдсээс минь үлдээсэн асар баялаг нэг л үнэн түүх бий.  
2009 оны 5 сард байх аа. Би нэг хувь хүний эрх, эрх чөлөө, либертари үзлийн талаар ярьдаг мундаг улс төрчийн оюутнуудын оюутнуудтай уулзсан уулзалтдээр очсон юм. Тэр хүн монголчууд биднийг агуу түүхтэй ард түмэн л гэх юм. Тэр түүх өнөөдөр бидний амьдралд ямар хэрэгтэй юм бэ? Биднийг түүхээр амьдар гээд байгаа юм уу? Гэж хашгирах шахуу ярьж байсан нь надад ердөө ч таалагдаагүй юм. Өнөөгийн залуу үеийнхний үзэл нэг иймэрхүү байх юм бол үнэхээр харамсалтай санагдаж байна.
Монголчууд бид бүхний дэлхийд танигдаж байгаа гол суваг бол бидний өвөг дээдсийн түүх, тэр дундаа Чингис хаан юм. Бид Чингис хаанаараа бахархах их дуртай. Олон хүн цугларсан газар аль эсвэл архи дарс хэрэглэхээрээ би Чингисийн удам, худлаа гэвэл та нар хар гэж хошногоо харуулах шахуу болдог.
Бид бүхэн түүхээсээ гэрэлтэй гэгээтэй хэсгийг нь амьдралдаа мөрдлөг болгож амьдрах ёстой юм байна.
Би та бүхнийг түүхэнд тэр чигээр нь амьдруулахыг хүсмээргүй байна. Зөвхөн сайн талыг нь ашигла алдахгүй, онохгүй хүн гэж хэзээ ч байдаггүйтэй адил бидний өвөг дээдэс ч гэсэн алдаатай, оноотой амьдарч байсан байх аа.
Бид бүхэнд өвөг дээдсээс минь үлдээсэн нэг л үнэн түүх бий. Энэ бол монголын газар шороо, монгол нутаг минь. Үүний төлөө судсаар минь монгол цус урссан олон баатар эрс, олон хацар гоо хатад тэмцэж байсан. Бид ч гэсэн тэмцэх ёстой юм байна. Харин бид яаж тэмцэх аргаа мэдэхгүй төөрч байгаа учраас хий хоосноор орилж цээжээ дэлдэж сууна.
Монголчууд бид бүхэн тэр дундаа залуучууд бид тэмцэх арга барилаа олохын тулд өвөг дээдсийнхээ амьдрал ахуй, тэмцлийнх нь хэлбэрийг судлаж, судалгааныхаа үндсэн дээр өнөөгийн даяаршиж буй дэлхийн чиг хандлагатай хослуулан тэмцлийн шинэ арга хэлбэрийг гаргаж ирэх болно.
Ингэж чадваас хүссэн хүсээгүй дэлхийн улс орнууд монголчууд чинь үнэхээр монгол газар шороо, монгол нутгийн эзэд Чингис хааны үр сад юм байна аа гэж хүлээн зөвшөөрөх болно. Бидэнд маш их боломж байна. Гагцхүү түүнийг гаргаж ирэхийн тулд та нухацтай нэг бодоод үзээрэй!
Б.Амгаланбаатар