Би ургамал судлалын тухай асуулт асууя.
Монголын таван хошуу мал бэлчээрээс 1000 гаран төрлийн өвс ургамал иддэг. Малын иддэг нийт өвс ургамлын 70-80 хувь нь яагаад эмийн ургамал байдаг юм бэ?
Дэлхий дахинаа ховор цэцэг хэмээгдэж мянга мянган доллараар үнэлэгддэг үхэшгүй мөнхийн билэгдэл болсон “Цагаан уул” цэцэг яагаад монголын хээр талаар дүүрэн алаглан ургадаг юм бэ? Би байгаль судлалын тухай асуулт асууя.
Сэрүүн бүсийн уулс зөвхөн ардаа болон хажуудаа ой модтой байдаг газар зүйн зүй тогтолтой. Гэтэл ганцхан Богд уул яагаад бүх талдаа ой модоор бүрхсэн дэлхийд байхгүй зүй тогтолтой юм бэ? Дэлхийн зүй тогтлыг зөрчөөд мод ургачихав уу? Эсвэл дэлхийн зүй тогтлыг зөрчүүлээд мод ургуулчихав уу?
Төв аймгийн Цогт чандмань уул яагаад дэлхийн 3 том усны ай савын хагалбар цэг болдог юм бэ? Яагаад дэлхийн усны эхлэл нь Монголд байдаг юм бэ? Амьдралыг тэтгэгч рашаан усны эхэнд амьдрах хувь тавилан яагаад зөвхөн монголчуудад оногдсон юм бол?
Би ургамал судлалын тухай асуулт асууя.
Монголын таван хошуу мал бэлчээрээс 1000 гаран төрлийн өвс ургамал иддэг. Малын иддэг нийт өвс ургамлын 70-80 хувь нь яагаад эмийн ургамал байдаг юм бэ?
Дэлхий дахинаа ховор цэцэг хэмээгдэж мянга мянган доллараар үнэлэгддэг үхэшгүй мөнхийн билэгдэл болсон “Цагаан уул” цэцэг яагаад монголын хээр талаар дүүрэн алаглан ургадаг юм бэ?
Би амьтан судлалын тухай асуулт асууя.
Дэлхийн бүх нүүдлийн шувууд зургаахан замаар л нүүдэллэдэг. Тэгвэл яагаад түүний гурав нь Монгол улсын нутаг дэвсгэрийг дайрна вэ? Яагаад дэлхийн бүх нүүдлийн шувуудын тэн хагас нь Монголын газар нутаг дээгүүр дайран нүүдэллэдэг юм бэ?
Нохой, таван хошуу мал бол монголчуудын гаршуулсан амьтад. Орчин үеийн хүмүүс хүүхдээ ч хүмүүжүүлж чадахгүй, хүүхэдтэйгээ хэл амаа ололцож, ойлголцож чадахгүй байхад монголчууд бидний өвөг дээдэс яаж хэл мэдэхгүй амьтдыг гэршүүлчихсэн юм бол оо?
Би хүн судлалын тухай асуулт асууя.
Эрдэмтэд яагаад Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан нуурыг дэлхий дээр анхны хүн үүссэн өлгий нутаг гэж үзээд байгаа юм бэ? Дэлхий үүсээд таван тэрбум жил болж байна. Энэ урт удаан хугацаанд Монголын газар нутгаас өөр газар хүн үүсчихэж болоогүй юм уу?
Улаанбаатарын нэг хүнд жилдээ 117,8 кг хорт хий оногддог. Дэлхий дахины стандартын дээд хэмжээнээс 5 дахин их хорт хий залгичихаад улаанбаатарчууд яагаад үхэхгүй байгаа юм бэ? Яагаад монголчууд ийм сайн дархлаатай байдаг юм бэ?
Би хүнс судлалын тухай асуулт асууя.
Ус судалдаг Японы эрдэмтэд авч ирсэн цэвэр усаа бүгдийг нь асгачихаад Хөвсгөл далайн уснаас савлаж аваад явсан нь ямар учиртай юм бол? Шинжлэх ухааныг дээд цэгт нь хүртэл хөгжүүлсэн гэж өөрсдийгөө магтдаг япончууд бороо шороотой холилдсон Хөвсгөл далайн уснаас илүү цэвэр ус үйлдвэрлэж чаддаггүй хэрэг үү?
Дэлхийн хүнсний байгууллагаас хийсэн судалгаагаар 15000 жилийн шалгуур давсан шилдэг хүнсээр чухам яагаад Монголын цагаан идээ шалгарсан юм бэ? Зэрлэг бүдүүлгээр нь баахан доромжилчихоод одоо гэнэт дэлхийн хүн төрөлхтөн монголчуудыг магтдаг нь юу вэ? Химийн бордоогоор бөмбөгдсөн алим жимс нь хортой гэдгийг сая л ойлгосон юм байх даа?
Би нийгэм судлалын тухай асуулт асууя.
Монгол улсад хамгийн анх “Бат гүн” хэмээх шорон Манжийн хааны зарлигаар баригдсан. 1850 он хүртэл монголчууд яагаад цагдаагүй, шоронгүй, эмнэлэггүй болоод байсан юм бол? Гэмт хэрэг үйлдэхгүй байх нь заавал цагдаатай байж л бүтэх ёстой юм уу? Өвчин шаналалгүй, эрүүл энх байх нь заавал эмнэлэгтэй байж л бүтэх ёстой юм уу?
Хүн бүрийг эрдэм боловсролтой, гэгээрэлтэй болгох зорилго бүхий коммунизм нь бүтэлгүйтсэн, хүн бүрийг өмч хөрөнгөтэй, баян чинээлэг амьдруулах зорилго бүхий капитализм нь туйлширсан, хүн бүрийг эрх чөлөөтэй байлгах зорилго бүхий ардчилал нь мухардалд орчихоод байна. Тэгвэл эдгээр бүтэлгүйтээд буй коммунист, капиталист, ардчилсан нийгмийг тэртээ 13-р зууны үед монголчууд хэрхэн цогцоор нь, төгс хэрэгжүүлж чадсан юм бэ?
Би боловсрол судлалын тухай асуулт асууя.
Бичиг үсэг мэддэггүй, мэдлэг боловсролгүй, зэрлэг бүдүүлэгүүд гэж ад үзэгддэг монголчууд яагаад орчлон ертөнцийн жам ёсонд зохицон хөгжиж чадсан юм бэ?
Монголчууд үр хүүхдээ бичиг үсэг сурахгүй нь гэж загнахаасаа өмнө хүн шиг хүн болохгүй нь гэж халагладаг. Энэ дэлхийд гэгээлэг, хүмүүнлэг жинхэнэ хүн шиг хүмүүс хэрэгтэй юм уу, эсвэл боловсрол нэрийн дор хэрэгтэй хэрэггүй юм цээжилсэн хүн роботууд хэрэгтэй юм уу?
Би монгол судлалын тухай асуулт асууя.
Улс үндэстэн үүссэн цагаас хойш дэлхийн хүн ам монголчуудаас 2000-3000 дахин их байсан байдаг. Яагаад ийм цөөхөн монголчууд шинжлэх ухааны ололтуудаас түрүүлж хөгжөөд байсан юм бэ? Нум сум, их буу, тэр ч бүү хэл анхны биологийн болоод бактерлогийн зэвсгүүдийг яагаад цөөхөн монголчууд зохиосон юм бол?
Дэлхий дээр төр гэдэг ойлголт үүсээд 4500 жил болж байна. Яагаад хамгийн анхны төр Монголд үүссэн юм бэ? Яагаад зөвхөн монголчууд гүрэн улсаа байгуулж дэлхий дахиныг энх тайвны нэгэн тугийн дор нэгтгэж чадсан юм бэ?
Яагаад? Яагаад? Яагаад?
No comments:
Post a Comment