Жишээлбэл, АВГАЙ гэдэг үг АВ ГАЙ буюу ГАЙ АВах гэсэн утгатай. АВГАЙ авна гэж ярьдаг хүн ГАЙ л авч таарах байх. ГАЙ-тай ханилсан, ГАЙ авсан эр хүн хэзээ ч сайхан амьдрахгүй. ГЭР-ийг ГИЙ-гүүлэгч ГЭРГИЙ авч байж л эр хүн сайхан амьдарна. Амны билгээс ашдын билэг гэдэг. ГЭРГИЙ авна гэж сайн сайхнаар яривал сайхан гэргий-тэй ч болох юм бил үү, хэн мэдлээ. Гэхдээ яаж ярихаа та л өөрөө шийднэ.
ИВАН гэдэг нь ИХ ВАН, АМЕРИК гэдэг нь АМЬ ЭРЭГ гэсэн утгатай гэлцдэг. Энэ мэтээр үгийн утга, үндэсийг тайлбарлахыг этологи гэнэ. Уг нь этологи хүний амьдралд бараг хэрэггүй шахам зүйл. Гэхдээ аливаа үйлийн эхлэл нь үг байдаг болохоор буруу ярих нь буруу зүйлд өөрийгөө бэлдэж байгаа хэрэг.
Ян гэдэг үг үргэлж, байнга гэсэн утга агуулдаг. Тэгэхээр ЯНШИА хүн гэдэг нь хэлсэн үгээ олон давтдаг үглээ хүн юм. ЯНХАН гэхээрээ хааныг байнга дагагч, дэргэд нь наалдагч гэсэн утгыг илэрхийлдэг. Харин БУ гэдэг нь буух, уруудах гэсэн утга. Тэгвэл БУЯН гэдэг нь байнга уруудах, буух гэсэн утга болно.
Монголчуудыг мухар сүсэгт автуулан доройтуулахын тулд Манж, Хятад хоёр улс Монголд хүчээр шарын шашин дэлгэрүүлсэн нь судлаачдын судалгаагаар тогтоогдсон. Шарын шашныг Монголд дэлгэрүүлэх явцдаа тэд БУЯН хэмээх үгийг манай ард түмний дунд түвд лам нар тараасан гэдэг.
Өнөө цагийн хөгшчүүл маань өөрийг нь БУЯН-тай ЭМГЭН, БУЯН-тй ӨВГӨН гэж хэлэхээр маш их баярладаг. Гэтэл буман жилийн буурал түүхт үндэснийхээ ӨВ уламжлалын талаар ГҮН гүнзгий мэдлэгтэй хүнийг ӨВГҮН гэж хүндэтгэдэг. Өөрөөр хэлбэл, өвлөх эрдэмд гүн болсон хүнийг өвгүн гэдэг байна. Харин амьдралд тохиолдох сайн муу бүхий л зүйлийг ЭМ-нэхүй эрдэм ухаанд ГҮН болсон хүнийг ЭМГҮН гэж өргөмжилдөг байжээ. Өөрөөр хэлбэл, эмнэх эрдэмд гүн болсон хүнийг эмгүн гэдэг байна. Харин өвлөх эрдэмд гүн болж чадаагүйг нь ӨВГЭН, эмнэх эрдэмд гүн болж чадаагүйг нь ЭМГЭН гэх мэтээр тохирох нэрээр нь нэрлэдэг байжээ.Тиймээс залуус бидний хөгшчүүлээ хүндэтгэхдээ хэрэглэдэг БУЯН-тай ЭМГЭН гэдэг үг нь эмнэхүй эрдэмд гүн болж чадаагүй байнга уруудан доройтогч гэсэн доромж утгатай үг ажээ. Харин БУЯН-тай ӨВГЭН гэдэг нь өвлөх эрдэмд гүн болж чадаагүй байнга уруудан доройтогч гэсэн утга ажээ.
Ер нь ГЭН гэдэг үг мохсон, гутаагдсан гэсэн утга илэрхийлдэг. Мөн монголчууд хоорондоо ИР-тэй хутга гэх мэтээр ярьдаг. Хүнд, амьтанд ер нь аливаа юманд ИР гэж байдаг. Аливаа саад бэрхшээлийг давж гарах, тэсэж үлдэх чадварыг энэхүү ИР хэмээх үг илэрхийлдэг. Тэгвэл энэхүү ИР нь ГҮН гүнзгий болсон хүнийг ИРГҮН, ИР нь ГҮН болоогүй мохсоныг нь ИРГЭН гэдэг.
Ний гэж үг нийтээрээ, тэр аяраа гэсэн утгатай. ГЭМ зэм, ГЭМ-т хэрэг гэсэн хоршоо үгийг хүн бүр мэддэг болохоор ГЭМ гэдэг үг ямар утга агуулдаг нь хэнд ч ойлгомжтой байх. Сүүлийн үед –ИРГЭН-ий НИЙГЭМ байгуулна” гэж олон хүн ярьдаг болж. Энэ нь ИР нь мохогсдыг НИЙ-тээр нь ГЭМТЭН болгох гэсэн далд санаатай ажээ.
Ивий, ард түмэн минь! Мөнгөтэй, төгрөгтэй, хүчтэй чадалтай, ИР-тэй бяртай болохгүй л бол ГЭМТЭН болж торны цаана суух нь байна. Цаад төр ЗАСГИЙН зүтгэлтнүүд чинь иймэрхүү л утгатай юм ярьж байна.
ЗАСАГ гэж засагч, залруулагч гэсэн утгатай үг. Болж бүтэхгүй байгаа зүйлийг засч залруулдаг газрыг ЗАСГИЙН ГАЗАР гэдэг болохоос биш мөрөөрөө хоолоо олж идэх гэж ядаж яваа ард түмнээ ГЭМ-тэн болгодог газрыг хэлдэггүй.
Сайн ч байсан, муу ч байсан төр засгийн төр засгийнхаа үгийг хамаг Монголын ард түмэн бүгдээрээ дагадаг болохоор төр засгийн албан хаагч нар хэлэх үгээ, хийх үйлдлээ хянаж байх ёстой. Харамсалтай нь, тийм биш бололтой. Захын жишээ хэлэхэд, элгээрээ хэвтчихсэн морины зургийг төрийн сүлд гэж залчихаад, “Төрийн СҮЛД өршөө” гээд гуйж байгаа харагдах юм. Уг нь үүнийг давхиж яваа морь гэж тайлбарладаг. Гэхдээ морь ингэж давхидаггүй гэдгийг таван настай хүүхэд ч мэднэ. Унтахдаа хүртэл босоо байдаг тэнгэрлэг амьтан болохоор адууг Монголын ард түмэн босоо орших заяагаа бодож хүндэлдэг. Гэтэл төрийн сүлдэнд дүрслэхдээ яагаад заавал элгээр нь хэвтүүлж байж дүрсэлдгийг нь ойлгохгүй байна. Тэгээд ч СҮЛД гэдэг үг чинь байхгүй болсон зүйлийн сүнслэг ухагдахуун юм. Тийм ч учраас сүг СҮЛД, сүнс СҮЛД гэсэн хоршоо үгийг монголчууд их хэрэглэдэг.
Тэгэхээр өнөө цагийн тонголчууд бид төрийнхөө эрх мэдлийг харийнханд алдчихаад “Төрийн СҮЛД өршөө” гэж сүнс СҮЛД-нээс нь уучлал гуйгаад байна уу, эсвэл алдахыг зөгнөн муу ёрлоод байна уу? “Төрийн СҮР өршөө” гэж зөв үг хэрэглэх тийм хэцүү байгаа юм байх даа? бодох цаг болжээ.
Үгийнхээ цаана өгүүлбэр нуудаг ухаанд өвөг дээдэс маань “АМАР байна уу?” гэж мэндчилдэг байжээ. АМ гэдэг нь хэлсэн нь гэсэн утга аж. Харин АР гэдэг нь хэлсний ар буюу хийсэн нь гэсэн утга аж. Тэгэхээр “АМАР байна уу? гэдэг нь хэлсэн, хийсэн нь нийлж амар байна уу гэсэн утгатай юм. Өөрөрө хэлбэл, аливаа хүний хэлсэн, хийсэн хоёр нь нийлж байж амар байдаг юм байна. Гэтэл өнөөгийн бид “Юу байна?” гэж асуудаг, нөгөөх нь “ЮМ-гүй, юу ч үгүй” гэж хоосон амлаж, билэггүй хариулдаг. Монгол хүн амныхаа билгээр гэдэг дээ. Ингэж өөрийнхөө хоосрох дампуурахыг зөгнөн муу ёрлох шаардлага байна уу, монголчууд аа?
Эхийг : Амарын Баярхүү
No comments:
Post a Comment