Монголчууд бид өнөө үед өвөг дээдсийнхээ зан уламжлалаас улам холдож бүүр мөхөлийн үзүүрт тулаад байгааг бид ухаарах цаг ирсэн. Тэгвэл өнөө бид хэлж ярьж байгаа зүйлдээ хүртэл анхаардаггүй нь биднийг өнөөгийн энэ байдалд хүргэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Иймээс энэхүү нийтлэлийг уншаад та бүхнийг бас нэгийг бодоосой хэмээж нийтлэв.
Жишээлбэл, АВГАЙ гэдэг үг АВ ГАЙ буюу ГАЙ АВах гэсэн утгатай. АВГАЙ авна гэж ярьдаг хүн ГАЙ л авч таарах байх. ГАЙ-тай ханилсан, ГАЙ авсан эр хүн хэзээ ч сайхан амьдрахгүй. ГЭР-ийг ГИЙ-гүүлэгч ГЭРГИЙ авч байж л эр хүн сайхан амьдарна. Амны билгээс ашдын билэг гэдэг. ГЭРГИЙ авна гэж сайн сайхнаар яривал сайхан гэргий-тэй ч болох юм бил үү, хэн мэдлээ. Гэхдээ яаж ярихаа та л өөрөө шийднэ.