Sunday, May 20, 2012

МЭРГЭШИЛ ҮҮ, ГЭГЭЭРЭЛ ҮҮ
    Тархины хөгжил гэдэг бол зөвхөн боловсрол биш. Боловсрол бол тархины хөгжлийн зөвхөн нэг хэсэг. Нөгөөтэйгүүр, боловсрол нь одоогийн бидний ойлгодог шиг зөвхөн шинжлэх ухааны мэдлэг төдий зүйл биш. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны мэдлэг нь боловсролын өчүүхэн хэсэг болохоос боловсрол биш.
    Тэгвэл боловсрол гэж юу вэ? Дэлхийн боловсрол судлалын шинжлэх ухаанд боловсролын тухай яг таг тодорхойлоод, нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн ойлголт төдийлөн байдаггүй. Ерөнхийдөө боловсрол гэдгийг шинжлэх ухааны мэдлэгт суралцаж, түүн дээр үндэслэн чадвар, дадал олж авах буюу товчхон хэлбэл, шинжлэх ухааны мэдлэг, чадвар, дадлын нэгдэл гэж ойлгож байгаа. Хүмүүсийг ийм л түвшинд буюу шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд л боловсруулж байна.
    Тэгвэл монгол суу ухаанд боловсрол гэдгийг орон зайндаа эзэгнэх ур дүй гэж тодорхойлсон буй. Хүн болон амьтан, ургамлын аль нь ч өөр өөрийн орон зайтай. Орон зайгаа эзэгнэх ур дүйг боловсрол гэдэг юм бол хүнээс гадна амьтан, ургамалд ч бас боловсрол байж таарах нь. Энэ тухай монгол суу ухаанд
    Аливаа амьтан зорилгогүй боловч үүсэлдээ тохирсон боловсролтой
    Аюул болоод ая тухад ч тэсэж үлдэх өөрийн мэргэшилтэй
    гэж сургасан байдаг. Цаашилбал, бэлтрэг амьтан барих мөрд гүн болвоос боловсрол нь чоно бөгөөд тэр хөвч хангайд эзэгнэнэ. Тугал өлсөж мөргөлдөх, цадаж янцаглах мөрд гүн болвоос боловсрол нь үхэр бөгөөд тэр бэлчээрт эзэгнэнэ. Авгалдай цус шүүсийг сорж үржих мөрд гүн болвоос боловсрол нь ялаа бөгөөд тэр өвс чийг болон цусанд эзэгнэнэ гэж бас сургасан байдаг.

Thursday, May 10, 2012

Ubuntu server 12.04 LTS гарчээ баярлалаа.
 Залуусаа татаж аваад суулгаарай, upgrade хийгээрэй.

Ubuntu Server

Ubuntu Server 12.04 LTS is a long-term support release, which means it is supported for five years. Ideal for the enterprise and any organisation undertaking large deployments.


http://www.ubuntu.com/download/server