Wednesday, December 22, 2010

Ubuntu 10.10 install wireless

Ubuntu 10.04 hereglej baigaad 10.10 aar upgrade hiigeed wirelessee taniulah gesen driveriig ni update hiigeed boldguie. Heseg oroldoj daraah zaavriig olj suulgaad bolloo.
Install b43-fwcutter
Use version 013 of b43-fwcutter.
Download, extract the b43-fwcutter tarball and build it:
Toggle line numbers
   1 wget http://bu3sch.de/b43/fwcutter/b43-fwcutter-013.tar.bz2
   2 tar xjf b43-fwcutter-013.tar.bz2
   3 cd b43-fwcutter-013
   4 make
   5 cd ..

You are using the b43 driver from linux-2.6.24


If you are using the b43 driver from linux-2.6.24, follow these instructions.
Install b43-fwcutter, then use version 4.80.53.0 of Broadcom's proprietary driver.
Download and extract the firmware from this driver tarball:
Toggle line numbers
   1 export FIRMWARE_INSTALL_DIR="/lib/firmware"
   2 wget http://downloads.openwrt.org/sources/broadcom-wl-4.80.53.0.tar.bz2
   3 tar xjf broadcom-wl-4.80.53.0.tar.bz2
   4 cd broadcom-wl-4.80.53.0/kmod
   5 sudo ../../b43-fwcutter-013/b43-fwcutter -w "$FIRMWARE_INSTALL_DIR" 
wl_apsta.o

Note that you must adjust the FIRMWARE_INSTALL_DIR path to your distribution. The standard place where firmware is installed to is /lib/firmware. However some distributions put firmware in a different place.

You are using the b43 driver from linux-2.6.25 or newer


Follow these instructions if you are using the b43 driver from linux-2.6.25 and newer or compat-wireless-2.6, or from any current GIT tree.
Install b43-fwcutter, then use version 4.150.10.5 of Broadcom's proprietary driver.
Download and extract the firmware from this driver tarball:
Toggle line numbers
   1 export FIRMWARE_INSTALL_DIR="/lib/firmware"
   2 wget http://mirror2.openwrt.org/sources/broadcom-wl-4.150.10.5.tar.bz2
   3 tar xjf broadcom-wl-4.150.10.5.tar.bz2
   4 cd broadcom-wl-4.150.10.5/driver
   5 sudo ../../b43-fwcutter-013/b43-fwcutter -w "$FIRMWARE_INSTALL_DIR" 
wl_apsta_mimo.o
Note that you must adjust the FIRMWARE_INSTALL_DIR path to your distribution. The standard place where firmware is installed to is /lib/firmware. However some distributions put firmware in a different place.

Ubuntu -gee chimeglev

Sayahan neg nziihaa blogoor yavj baital neg davgui desktop harlaa tegeed oriihiigoo bas tiim bolgii gej bodood sudaltal neg package suulgaad jaahan tohirgoo hiigeed barag boldog yum bn .
Uzeerei zaluusaa taalagdana gedegt itgeltei bn.
snapshot261
Tips:
You can also make your compiz run smoothly with this setting in compiz setting manager
More 3D effect see:Some more 3D effects in Ubuntu with Compiz

Tuesday, December 21, 2010

Зоригдол гэж ...

Зоригдол гэж зорилго бус дараах утга санааг илэрхийлэж буй зүйл юм.   Магадгүй та сонирхож байгаа байх Миний зоригдол гэж нэрлэсэн учрыг та юу гэж бодож байгаа талаараа санал сэтгэгдэлээ бичээрэй. Ерөнхийдөө энэхүү блогоороо дамжуулан өөрийн зоригдолоо илэрхийлэх мөн өөрийн мөнө чанараа нээж уламжлал зохистой, удамшил зохистой дэмээр та бүхнийг бага ч болов тэтгэх цаашлаад өөрийгөө нээж монгол улсаа, дэлхийгээ аврах үйлсэд гар бие оролцох зоригдол дэвшүүлж байгаа юм. 
Хүн хорвоо дээр мэндлэхдээ тодорхой үүрэгтэй ирдэг бөгөөд хорвоогоос буцахдаа үүнийгээ гүйцэтгэсэн гүйцэтгээгүй гэсэн 2 хэмжүүрээр далд ертөнцөд хүн өөрөө өөрийгөө дэнслэн буцаад хүний орчлонд төрөх эсвэл цаашаа хаашаа явах нь тодорхойлогддог /энэ талаар тусдаа нийтлэл бичнэ/. Харамсалтай нь хүн өөрийнхөө үүрэг зориулалтаа мэддэггүйн гайгаар хүмүүс хэтэрхий худал хуурмагаар дүүрч материаллаг эд хөрөнгө мөнгө төгрөгөнд шунадаг мунхаглалын далайд хүн төрлхтөн живж байна.
Далд ертөнцөд таны хир их хөрөнгө хурааж, хэдэн давхар байшин барьсанаар таныг үнэлдэггүй э. Таныг хир зөв явж зөв үйл хийж өөрийн сүнс, мөнө чанараа хир гийгүүлж гэгээрүүлж, тархиа хир хөгжүүлж чадсан байна вэ гэдгээр таныг шүүн дэнсэлдэг.
Иймд хүн бүр сайн үйлийг хийж өөрөөсөө дэлгэхүүлэгч энергийг түгээгч байж сайн сайхан амьдарцгаая.

Monday, December 20, 2010

Блогоо шинэчлэв

Миний бие өмнө нь хэрэглэж байсан блогоо нэгтгэн энэхүү блогийг нээж байна.

Saturday, December 18, 2010

Ubuntu Server 9.04 дээр Squid, DHCP, NAT тохируулах

Ubuntu Server 9.04 дээр Squid, DHCP, NAT тохируулан интернетийн хаалгач болгон ашиглах

За ийнхүү өөрт хэрэгтэй зүйлээ олж мэдээд хэрэгжүүлснийхээ үндсэн дээр хэн нэгэнд хэрэг болж магад гээд орууллаа.

Squid - веб cache хийн интернетийн ачааллийг хөнгөвчилж өгнө. Өөрөөр хэлбэл ачаалагдсан вебийг cache-дээ түр хадгалаад дахин ачаалах үед тэндээсээ ачаалан интернетийн ачааллийг багасгана гэж ойлгож болно.

DHCP /Dynamic Host Configuration Protocol/ - Маш хэрэгтэй протокол. Үүнийг ажиллуулсанаар client PC болгон дээр сүлжээний тохиргоо хийх шаардлагагүй болно. Сүлжээний тохиргоо автоматаар хийгдэнэ.

NAT /Network Address Translation/ - Сервер дээрх 2 NIC-ийн хоорондох холбоог зөвшөөрнө. Үүнийг тохируулсанаар Proxy server тохируулсны дараа Client PC-нүүдийн Browser дээр Proxy серверийн хаягийг зааж өгөх шаардлагагүй гэсэн үг.

Шаардлагатай зүйлсүүд:
- Тохируулах гэж буй сервер РС /with 2 NIC
- Тестлэх зорилгоор нэг windows РС
- Switch, cable

Cуулгах үед анхаарах тохиргоо
Суулгаж байх явцад сүлжээний тохируулгийг хийхдээ eth0-ийг үндсэн картаар сонгон IP хаягийг Интернетэд гарах гарцаар тохируулж өгнө. Өөрөөр хэлбэл eth0 нь WAN сүлжээнд, eth1 нь LAN сүлжээнд.
Сууласны дараа хийгдэх тохируулгууд бүгд su /Super User/ эрхээр нэвтрэхийг шаардана. Иймд суулгаж байх үед үүсгэсэн хэрэглэгчээр нэвтэрсэн бол sudo passwd коммандаар su хэрэглэгчийн нууц үгийг оруулж өгнө. Дараа нь su коммандаар нэвтэрнэ.

2. Сүлжээний тохиргоог хийх
Ubuntu дээр сүлжээний тохируулга нь /etc/network/interfaces дотор хийгдэнэ.
Суулгаж байх явцад eth0-ийн тохиргоог хийсэн бол одоо eth1-ийг тохируулна.
nano /etc/network/interfaces
дараах тохируулгыг нэмнэ.

auto eth1
iface eth1 inet static
address 192.168.0.1
netmask 255.255.255.0

Сүлжээний тохируулгыг дахин ачаална. /etc/init.d/networking restart

3. Squid-ийг тохируулах
Squid-ийг суулгах: apt-get install squid squid-common
Тохируулга нь /etc/squid/squid.conf файлд хийгдэнэ.
nano /etc/squid/squid.conf
acl localnet src 192.168.0.0/16 # RFC1918 possible internal network
гэсний доор дараах бичиглэлийг нэмээд хадгалаад хаана

acl anyname src 192.168.0.0/24
http_access allow anyname

Squid-ийг дахин ачаалах: /etc/init.d/squid restart

4. DHCP тохируулах
Суулгахдаа apt-get install dhcp3-server
Тохируулгын файл нь: /etc/dhcp3/dhcpd.conf

# A slightly different configuration for an internal subnet.
subnet 192.168.0.0 netmask 255.255.255.0 {
range 192.168.0.2 192.168.0.254;
option domain-name-servers 202.72.241.4; /Өөрийн DNS-ийн хаягийг оруулаарай/
option routers 192.168.0.1;
default-lease-time 600;
max-lease-time 7200;
}

DHCP-г дахин ачаалах: /etc/init.d/dhcp3-server restart

5. NAT тохиргоо
NAT-ийг 2 янзаар хийж болно. iptable дээр болон ufw /firewall/ дээр. Энэхүү жишээн дээр бид ufw masquerading хийнэ.
/etc/default/ufw доторх DEFAULT_FORWARD_POLICY -ийн утгийг ACCEPT болгож өөрчилнө.
DEFAULT_FORWARD_POLICY="ACCEPT"

/etc/ufw/sysctl.conf доторх доорх 2 мөрийн чягтийг авна.
net.ipv4.ip_forward=1
net.ipv6.conf.default.forwarding=1


/etc/ufw/before.rules файлийн дээд хэсэгт comment-ийн доор дараах бичиглэлийг нэмж оруулна.
# nat Table rules
*nat
:POSTROUTING ACCEPT [0:0]

# Forward traffic from eth1 through eth0.
-A POSTROUTING -s 192.168.0.0/24 -o eth0 -j MASQUERADE

# don't delete the 'COMMIT' line or these nat table rules won't be processed
COMMIT


эцэст нь firewall-ийг хааж нээж өгнө.
ufw disable && sudo ufw enable

Ийнхүү Proxy сервер-ээр хаалгач болгож ашигласны дараах шат гэвэл бид Squid-ийн ACL /Аccess Control List/ -ийг ашиглан хэрэглэгчдэд төрөл бүрийн хязгаарлалтыг хийх боломжтой болж байгаа юм.

Monday, November 8, 2010

Horde webmail суулгах

Суулгах ч амархан л да гэхдээ тохиргоог нь хийж сайн мэдэхгүй байна үзнээ.
Юуч гэсэн суулгаад үзсэн чини ажиллаж байна. Суулгасан заавраа орууллаа.
  
За суулгахдаа :

Horde (Webmail) - horde.org
***********************************************************************
First of all, install the horde3 and Imp4 packages (Ubuntu/Debian)
___
apt-get install horde3 imp4 gollem kronolith2 mnemo2 nag2 turba2
pear install --onlyreqdeps Log Mail Mail_Mime MDB2 File Date
___

Ингээд суучлаа. Бровзер дээрээ шалгахнаа Forbidden болсон байна.
Одоо
###
Alias /horde3 /usr/share/horde3
###
энэхүү алиасыг зааж өгнө. Үүнийг харин нэтээс хайсан чинь
!!!! /etc/apache2/apache2.conf дотор заа гэсэн байлаа зааврын дагуу хийсэн
боловч болсонгүй. Тэхээр нь apache -ийнхаа VHost дотор буюу
# /etc/apache2/sites-enabled# доторх VHost дотороо зааж өглөө.
# vi site.com.vhost geed дараах мөрүүдийг нэмлээ.

###

Friday, October 22, 2010

Хайртай ханьдаа зориулав

Сэтгэлдээ би эзэнтэй байх гэж чамайг санадаг
Сэмрэх гунигаа хөгтөй байлгах гэж чамайг боддог
Дутаж гомдсон сэтгэлийг дүүрэн байлгах гэж чамайг дурсдаг
Дурлал хайрын хайранд сэтгэлээр чинь би гоёж явдаг
Нэг л мэдхэд нэрийг чинь би олон удаа хэлчихдэг
Нэхэл ихтэй хайрын манан дунд төөрдөг
Чийгтэй үдшийн бүрэнхийд хайр эвдрэх шиг
Чиний тухай дурдатгалыг эвлүүлж ядан байдаг
Санан санан ирэхэд чи минь эзгүй байдаг
Санасанаар биш дээ гэж бүхнийг зөвтгөж орхиод
Салгуу холын алсаас гунаг тээгээд буцдаг
Хаврын салхи намрын бороо нэвтрэмгүй
Хайрын өчил болгон шүлгээн би тэрлэж
Хаан сэтгэл боол зүрхэндээ дүрийг чинь илгээхдээ
Хамгаас жаргалтай гэж өөрийгөө боддог
 Хайртай шүү! Чамайгаа маш их санаж байна.
tuka.blogmn.net -ээс иш татав

Thursday, September 23, 2010

Гоё шүлэг шүү...

А.Эрдэнэ-очир :Би талын бүргэд
Би талын бүргэд
Гэхдээ,
Амсхийж суугаа талын бүргэд
Нисэн алдлах цаг минь
Нэг их удахгүй
Жигүүр цуцсандаа биш юм аа
Жирийн шувуудыг ажсандаа
Тэнгэрийн уужмыг би мэднэ
Нисэх жигүүртэйдээ тэр
Талын уудмыг ч би мэднэ
Буух нутагтайдаа тэр
Би талын бүргэд
Хурмаст тэнгэр, огторгүйг ч мэднэ
Хуурамч орчлонгийн огт оргүйг ч мэднэ
Хутга шиг хувь тавилан тэнгэрийн цаазыг ч мэднэ
Хулганы, зурамны биш,
Үнэг чонын тавиланг өрөвдөнө
Би талын бүргэд
Талын бүргэд би
Үүлгүй тэнгэрийн нарны гэрлийг асгаж ниснэ
Үйлийн сэвгүй уужмын салхийгалгадаж ниснэ
Талын бүргэд би
Талынхаа овоон дээр
Амсхийж сууна
Мөдхөн ниснэ ээ,
Одоо оргил өндрийн цахирласан салхийг
Огтчиж ниснэ
Би талын бүргэд.

Thursday, August 12, 2010

ISPConfig linux network configuration

За үүний тулд
  1. Эхлээд тэрминалаараа нэвтэрч орно.
  2. Сүлжээг нь тохируулна. Ингэхдээ гадаад сүлжээ нь холбогдсон байх  шаардлагатай өөрөөр хэлбэл vmware -ийн чинь сүлжээ ispconfig -тойгоо холбогдсон байх.  Ингээд холбогдсон бол тохиргоог нь хийнэ. 
Сүлжээг:
# vi /etc/network/interfaces гэж хараад тохируулна.
auto lo
iface lo inet loopback

# The primary network interface
auto eth1
iface eth1 inet static
        address 192.168.1.3
        netmask 255.255.255.0
        network 192.168.1.0
        broadcast 192.168.1.255
        gateway 192.168.1.1

гэх мэтчлэн тохируулна.
Дараа нь resolv.conf  файл дээр тохиргоо хийнэ.
 # vi /etc/resolv.conf    -гээд
nameserver 192.168.1.1
nameserver 202.146.x.x  - server isp gateway
domain example.com
search example.com

Friday, August 6, 2010

ISPConfig суулгах

Энэ давгүй юм байна лээ шүү залуусаа!
Эхлээд ISPConfig -оо татаж авна. Дараах хаягаар татаад аваарай.
http://vm.ddcrew.com/  эсвэл google дээрээс Download vmware Virtual Appliance ubuntu ispconfig 3 гээд олдоно.
Ингээд татаад авсан бол одоо VMWare-аараа суулгаад тохиргааг нь хийгээд бараг бэлэн болно. Анхаарах нь VMWare дээрээ суулгачаад эхлүүлхээсээ өмнө ганц 2 тохиргоо хийдэг юм байна.  Татаж авахад 2 файл татагдана. зураг дээр үзүүлсэнчлэн 2 файлаа сервертээ хуулаад  Add Inventory хийнэ.



Тохиргоо нь:
  1. Хард дээрээ байгаа соорс файлаа зааж өгнө.
  2. Сүлжээгээ тохируулна. Ингээд ажиллаж эхлэнэ дэ.
Вэб хөтөч дээрээ  http://[inbound  ip address]:8080 гээд хандахад вэб cpanel-ийн нэвтрэх хэсэг гарч ирнэ.
Default username: admin
                   pass: ispconfig  байдаг. за ингээд орж байгаад тохиргоог нь хийнэ дэ.

Thursday, July 22, 2010

Уртын дууны тухай өгүүлэх нь

Нэг. АМЬТНЫГ ХҮРТЭЛ УЯРААХ АЯ ДУУНЫ ЧАДАЛ

Ардын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг гэж манай нэгэн зохиолч бичсэн нь бий. Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар билүдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм ая нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ.

 Найраг сайхан аялгуу, шинээр сурах гэж буй тухайн хэлний аялга, дуудлага хоёрыгхослуулан сонсгох арга зүйг гадаад хэл сурах эрчимтэй аргын нэгэнд зүй ёсоор оруулан тооцдог ёс байдаг. Үнэхээр ч аялгуу төгс симфони найрал хөгжмийг гадаад хэл дээр цэвэр сайхан дуудлагаар ярьсан яриатай зэрэгцүүлэн бичсэн хуурцгийг сонсгоход суралцагчдын сонор нь эхлээд хөгжимд өөрийн эрхгүй татагдаж байснаа аажимдаа уг гадаад хэлний аялгуу, дуудлагад ээнэгшин дасдаг. Ингэснээр судалж байгаа хэлнийхээ үг хэллэгийг цэвэр зөв дуудаж сураад зогсохгүй тэр хэлний гоё сайхныг мэдрэн биширч эхэлдэг. Энэ нээлтийг онол болгон туурвиж эрдмийн зэрэг хамгаалсан хүн бол Английн сурган хумүүжүүлэгч Арткинсон юм. Харин ая, үгний хослолоор хунийг байтугай мал, амьтныг уярааж чаддаг арга билигтэн бол гагцхүү монголчууд бид билээ.
 Малчин ардууд хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, тэр бүүхэл ботгоо голсон ингийгхүртэл ая дуугаараа уяраан дуулан хуурдан байж гологдсон төлийг авахуулаад эх үрийг амьдын хагацлаас аварч ирсэн олон жилийн уламжлалтайг өдгөө Ая-ээж баримтат киногоор маань дэлхий мэддэг болсон. Тэмээ хэмээх асар том амьтан хүний гарт орж, туүнд дасаад удсан ч гэлээ хуний хэлийг эс мэднэ. Гэтэл түүнийг уйлтал уяруулж, голсон үрээ танин ээнэгштэл сэтгэлийг нь эргүүлж чаддаг шидтэн манай Монголд л байдаг. Төлөө голсон эх малын сэтгэл ая дуу сонсоод бөмбөлзтөл уяран ухаардаг атал төрийн хуультай, түүнээс дутуугүй ёс заншил, ая дуутай монгол ээж нялх нялзрай үрээ хөхөө өвлийн цагт байшин барилгын хүйтэн хонгилд, зуны аагим халуунд зам талбайд, хээр гадаа хаячихдагтохиолдол нэг бус удаа гарсан баримт бий.

 Хүмүүний ёсыгуландаа гишгэж, адгууснаасдолоондор болчихсон зарим нь үр хүүхдээ халуун усанд зумалж, галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээ чих дэлсэх боллоо. Монгол хүний ариун ёс, нинжин сэтгэлийг эмтчин сэвтүүлсэн тиймэрхүү булай хэргийг таслан зогсоохын тулд хуулиа чангатгая, хууль ёсыг дээдлэх үзлийг хүн арддаа сайтар таниулъя, хүүхнүүд, охидыг хүчирхийллээс хамгаалах газар байгуулъя гэж ярих нь олонтаа. Энэ бүхэн хэрэгтэй нь хэрэгтэй л байх.
Хүний, тэр тусмаа монгол хүний оюун ухаанд хуулиас дутуугүй үйлчилж чадах, хуультай хослуулан хэрэглэвэл бүр ч илүү үр дүнд хүрч болох өөр нэгэн зүйл бол уртын дууны ухааруулахуйн их увдис мөн билээ.

Saturday, July 17, 2010

Ubuntu_ISPconfig open source

Энэ хэрэгтэй өөрчлөлтүүд байна. ubuntu дээр онлайн үйлчилгээ буюу вэб сервер байрлуулахад хэрэглэгддэг дараах өөрчлөлтүүдийг орууллаа.

  1.  Change the server name in # vi /etc/postfix/main.cf
  2.  vi  /etc/hosts
  3.  vi  /etc/hostname
  4.  vi  /etc/mailname
    эдгээрт байгаа тохиргоонд өөрийн хостынхоо нэрийг солиод дараа нь тэрминал дээрээ
  5.  # hostname  гэж хараад өөр байвал 
  6. # hostname srv1.example.com гээд боллоо.
Одоо apache-aa restart хий.
           # /etc/init.d/apache2 restart

Saturday, May 15, 2010

Амны билгээс ашдын билэг

Монголчууд бид өнөө үед өвөг дээдсийнхээ зан уламжлалаас улам холдож бүүр мөхөлийн үзүүрт тулаад байгааг бид ухаарах цаг ирсэн. Тэгвэл өнөө бид хэлж ярьж байгаа зүйлдээ хүртэл анхаардаггүй нь биднийг өнөөгийн энэ байдалд хүргэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Иймээс энэхүү нийтлэлийг уншаад та бүхнийг бас нэгийг бодоосой хэмээж нийтлэв.

Жишээлбэл, АВГАЙ гэдэг үг АВ ГАЙ буюу ГАЙ АВах гэсэн утгатай. АВГАЙ авна гэж ярьдаг хүн ГАЙ л авч таарах байх. ГАЙ-тай ханилсан, ГАЙ авсан эр хүн хэзээ ч сайхан амьдрахгүй. ГЭР-ийг ГИЙ-гүүлэгч ГЭРГИЙ авч байж л эр хүн сайхан амьдарна. Амны билгээс ашдын билэг гэдэг. ГЭРГИЙ авна гэж сайн сайхнаар яривал сайхан гэргий-тэй ч болох юм бил үү, хэн мэдлээ. Гэхдээ яаж ярихаа та л өөрөө шийднэ.

Monday, April 12, 2010

Би асуулт асууя

Би ургамал судлалын тухай асуулт асууя.
Монголын таван хошуу мал бэлчээрээс 1000 гаран төрлийн өвс ургамал иддэг. Малын иддэг нийт өвс ургамлын 70-80 хувь нь яагаад эмийн ургамал байдаг юм бэ?
Дэлхий дахинаа ховор цэцэг хэмээгдэж мянга мянган доллараар үнэлэгддэг үхэшгүй мөнхийн билэгдэл болсон “Цагаан уул” цэцэг яагаад монголын хээр талаар дүүрэн алаглан ургадаг юм бэ?

Friday, April 2, 2010

Би Чингис хаанаараа бахархах дуртай

Бид бүхэнд өвөг дээдсээс минь үлдээсэн асар баялаг нэг л үнэн түүх бий.  
2009 оны 5 сард байх аа. Би нэг хувь хүний эрх, эрх чөлөө, либертари үзлийн талаар ярьдаг мундаг улс төрчийн оюутнуудын оюутнуудтай уулзсан уулзалтдээр очсон юм. Тэр хүн монголчууд биднийг агуу түүхтэй ард түмэн л гэх юм. Тэр түүх өнөөдөр бидний амьдралд ямар хэрэгтэй юм бэ? Биднийг түүхээр амьдар гээд байгаа юм уу? Гэж хашгирах шахуу ярьж байсан нь надад ердөө ч таалагдаагүй юм. Өнөөгийн залуу үеийнхний үзэл нэг иймэрхүү байх юм бол үнэхээр харамсалтай санагдаж байна.
Монголчууд бид бүхний дэлхийд танигдаж байгаа гол суваг бол бидний өвөг дээдсийн түүх, тэр дундаа Чингис хаан юм. Бид Чингис хаанаараа бахархах их дуртай. Олон хүн цугларсан газар аль эсвэл архи дарс хэрэглэхээрээ би Чингисийн удам, худлаа гэвэл та нар хар гэж хошногоо харуулах шахуу болдог.
Бид бүхэн түүхээсээ гэрэлтэй гэгээтэй хэсгийг нь амьдралдаа мөрдлөг болгож амьдрах ёстой юм байна.
Би та бүхнийг түүхэнд тэр чигээр нь амьдруулахыг хүсмээргүй байна. Зөвхөн сайн талыг нь ашигла алдахгүй, онохгүй хүн гэж хэзээ ч байдаггүйтэй адил бидний өвөг дээдэс ч гэсэн алдаатай, оноотой амьдарч байсан байх аа.
Бид бүхэнд өвөг дээдсээс минь үлдээсэн нэг л үнэн түүх бий. Энэ бол монголын газар шороо, монгол нутаг минь. Үүний төлөө судсаар минь монгол цус урссан олон баатар эрс, олон хацар гоо хатад тэмцэж байсан. Бид ч гэсэн тэмцэх ёстой юм байна. Харин бид яаж тэмцэх аргаа мэдэхгүй төөрч байгаа учраас хий хоосноор орилж цээжээ дэлдэж сууна.
Монголчууд бид бүхэн тэр дундаа залуучууд бид тэмцэх арга барилаа олохын тулд өвөг дээдсийнхээ амьдрал ахуй, тэмцлийнх нь хэлбэрийг судлаж, судалгааныхаа үндсэн дээр өнөөгийн даяаршиж буй дэлхийн чиг хандлагатай хослуулан тэмцлийн шинэ арга хэлбэрийг гаргаж ирэх болно.
Ингэж чадваас хүссэн хүсээгүй дэлхийн улс орнууд монголчууд чинь үнэхээр монгол газар шороо, монгол нутгийн эзэд Чингис хааны үр сад юм байна аа гэж хүлээн зөвшөөрөх болно. Бидэнд маш их боломж байна. Гагцхүү түүнийг гаргаж ирэхийн тулд та нухацтай нэг бодоод үзээрэй!
Б.Амгаланбаатар